Шууд Chart

Өнөөдөр багийн холимог барилдаан болно

2018-09-27 10:29:56

Азербайжан улсын Баку хотноо үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-ий хамгийн сүүлийн өдөр өнөөдөр.

Энэ өдөр багийн холимог барилдаан болох бөгөөд онцлох нэг үйл явдал бол Өмнөд болон Хойд Солонгосын баг нэгдэж оролцох юм. Багийн барилдаанд 19 улсын тамирчин өрсөлдөнө.

Энэ төрөлд эрэмбээрээ Япон, Бразил, ХБНГУ эхний гуравдугаарт бичигдэж буй. Харин өмнөд, хойд Солонгосын нэгдмэл баг дөрөвдүгээрт жагсжээ. Өнөөдрийн барилдаан эрэгтэйчүүдийн 73 кг жингийн барилдаанаар эхлэх юм. Монголын шигшээ багийн хувьд эхний тойрогт Японы багтай учраа таарчээ. Тэднийг ялвал Азербайжан, Австрийн ялсантай нь хүч үзнэ.

Дашрамд сонирхуулахад, энэ удаагийн ДАШТ-д зодоглоогүй Францын алдарт жүдоч Тэдди Ринер тамирчдын комиссын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Жүдо сонирхогчид түүний зодог тайлсан эсэхийг сонирхож, дэвжээнд дахин гарах үгүйг нь лавлажээ. Тэрбээр 2019 оны нэгдүгээр сараас бэлтгэлдээ эргэн орж, “Токио-2020” зуны олимпийн наадмын бэлтгэлээ эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өнөөдөр багийн холимог барилдаан болно  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй