
Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг есдүгээр сарын 29-30-нд зохион байгуулахаар тов зарлаад байсан билээ.
Гэвч, дархан аварга Х.Баянмөнх, улсын гарьд Б.Гантогтох, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, бөх судлаач Н.Ням нарын хүмүүс үймээн гаргасны улмаас цуцалсан юм. Одоогоор Бөхийн өргөөг Баянзүрх дүүргийн цагдаагийн хамгаалалтад авсан учраас ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах боломжгүй байгаа аж.
Тиймээс Үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг энэ бямба гарагт буюу аравдугаар сарын 6-ны өдөр “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулахаар болсон байна.
Өнгөрөгч долоо хоногт нээлтийн барилдаанд барилдахаар улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Б.Бат-Өлзий, О.Хангай, улсын начин Д.Гантулга, Б.Амарзаяа, Ч.Хөхчирэнгэр, Б.Серик нараас гадна энэ жилийн наадмаар улсын начин цол хүртсэн Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, Д.Цэрэнтогтох нарын тэргүүтэй 100 гаруй бөх бүртгүүлсэн байна.
Намрын нээлтийн барилдаан “Алдар” спорт хорооны зааланд болно | ||
Үзсэн: 1319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.