Шууд Chart

ДАШТ оролцох эмэгтэй тамирчдын нэрс эцсийн байдлаар гарлаа

2018-10-04 11:04:31

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод эхлэхэд 16 хоногийн дараа буюу энэ сарын 20-28-нд болно.

Гэвч Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод байна. Учир нь өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон Азийн спортын 18-р наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд түрүүлсэн гавьяат тамирчин П.Орхоноос хориотой бодис илэрсэн тул аваргын алтан медалийг нь хүчингүй болгосныг Азийн олимпийн зөвлөл, Азийн наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн. Тиймээс П.Орхон энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж, жинд нь Э.Гантуяа оролцохоор болсон байна.

Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг Унгарыг зорихоор болжээ. Гэхдээ С.Батцэцэг жин өгсөн 68 кг-ын жинд барилдах бол энэ жинд барилдахаар сонгон шалгаруулалтын тэмцээнээс эрхээ аваад байсан Ш.Түмэнцэцэг бэртлийн улмаас гэртээ үлдэхээр болсон байна.

Дараах тамирчид, чөлөөт бөхийн ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ хийж байгаа юм. Монголын баг тамирчид энэ сарын 16-нд Унгарыг зорино.

ЭМЭГТЭЙ: 

  • 50 кг: Э.Нарангэрэл (Хангарьд) 
  • 53 кг: Э.Сумъяа (Хилчин) 
  • 55 кг: Э.Даваачимэг (Хилчин) 
  • 57 кг: А.Батцэцэг (Хасу-Мегастарс)
  • 59 кг:  Б.Шоовдор (Хасу-Мегастарс) 
  • 62 кг: Э.Гантуяа (Хилчин) (Энэ жинд өрсөлдөх эрхийг П.Орхон С.Батцэцэгийг сорилго тэмцээнд ялж эрхээ баталгаажуулаад байсан юм.)
  • 68 кг: С.Батцэцэг (Хилчин) (Энэ жинд өрсөлдөх эрхээ авсан Ш.Түмэнцэцэг Азийн наадмаас мөнгөн медаль аваад байсан ч түүний оронд С.Батцэцэгийг явуулахаар болсон байна.)
  • 72 кг: О.Насанбурмаа (Женко)
  • 76 кг: Г.Наранчимэг (Хилчин) тус тус ДАШТ-д барилдахаар болжээ.
Нийтэлсэн: У.Баярсайхан

ДАШТ оролцох эмэгтэй тамирчдын нэрс эцсийн байдлаар гарлаа   
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй