Шууд Chart

Н.Түвшинбаяр аваргын хөвгүүд мөнгө, хүрэл медаль хүртэв

2018-10-08 09:51:11

“Ulaanbaatar international pro” жюү жицүгийн олон улсын тэмцээн Спортын төв ордонд боллоо. Монгол Улсад хоёр дахь удаагаа болж буй уг тэмцээнд АНУ, Унгар, БНХАУ, Бразил, БНСУ, Япон, Монгол зэрэг есөн орны 411 тамирчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөв.

Тэмцээний хөвгүүдийн бага насны ангилалд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Чингис хаан” одонт, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын хөвгүүд барилдаж, мөнгө, хүрэл медаль хүртэв.

Тэднийг Манлай, Мандах гэдэг бөгөөд жюү жицүгийн төрөлд өрсөлдсөн юм.

"Аав шигээ бөх болох сонирхолтой. Сууж үүрэх мэх хийх дуртай. Сайн бөх болохыг хүсдэг учраас гэртээ бэлтгэл хийдэг хэмээн" тэд тэмцээний дараа хэлэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Түвшинбаяр аваргын хөвгүүд мөнгө, хүрэл медаль хүртэв  
Үзсэн: 1292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй