Шууд Chart

Залуучуудын III олимпийн наадмаас Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ

2018-10-08 12:16:36

Залуучуудын III олимпийн наадам өчигдөр Аргентин Улсад нээлтээ хийсэн билээ. Тус наадамд жүдо бөхийн тамирчин Ганбүргэдийн Тэмүүжин мөнгөн медаль хүртсэнээр тус наадмаас манай улс анхны медалиа хүртэв.

Г.Тэмүүжин 55 кг-ийн жинд нэгдүгээр тойрогт хийлж, дараа нь Колумбийн Хуан Монтеалегрег иппоноор, Украины жудочийг цэвэр ялж, аваргын төлөө хүч үзсэн. Улмаар Беларусийн Артём Коласовт ялагдсан байна.

Тэрбээр 2017 оны Азийн өсвөрийн АШТ-ээс мөнгө, 2018 оны Азийн өсвөрийн цомын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан өсвөрийн шилдэг тамирчин юм.

Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын газрын С.Баяржаргал багшийн гарын шавь бөгөөд энэ олимпод Л.Лувсандэмбэрэл дасгалжуулсан ажээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуучуудын III олимпийн наадмаас Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй