
Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулж буй жюү жицүгийн олон улсын "ULAANBAATAR PRO" тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна.
Есөн орны 410 тамирчин өрсөлдөж, шилдгээ тодруулж буй тэмцээний эрэгтэйчүүдийн мастерс ангиллын цагаан бүсний 69 кг-д “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал түрүүлжээ.
Өнгөрсөн жил тус тэмцээнд үзүүрлэсэн тэрбээр аваргын төлөөх энэ удаагийн барилдаанд “Гаруда” клубийн Эрдэнэбилэгийг илт илүү буюу 13:0 -ээр ялав.
Жүжигчин Өөскө насанд хүрэгчдийн УАШТ-ний хүрэл медаль хүртэж байсан билээ.
Жүжигчин Өөскө жюү жицү бөхийн төрлөөр алтан медаль хүртжээ | ||
Үзсэн: 1686 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.