
Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болж буй залуучуудын зуны спортын III олимпийн наадамд 206 орны 4000 гаруй тамирчин спортын 32 төрөлд өрсөлдөж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын баг тамирчдаас жүдо бөхийн эмэгтэй 52 кг-ын жинд барилдсан Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр Куба, Мадагскар, Узбекистаны бөхчүүдийг ялж, алтан медалийн барилдахаар финалд шалгарсан ч ОХУ-ын И.Хубуловад ялагдлаа.
Тэмцээний эхний өдөр жүдо бөхийн эрэгтэй 55 кг-ын жинд Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртээд байсан бол Л.Сосорбарам медалийн буухиаг үргэлжлүүллээ.
“Буэнос-Айрес 2018” наадамд жүдо бөхийн төрлөөр хоёр тамирчин эрхээ аван оролцож байгаа бөгөөд тэд медалийн тавцанд зогслоо. Манай жүдочдын тэмцээн үүгээр дуусахгүй бөгөөд холимог багийн төрөлд өрсөлдөнө. Холимог багийн тэмцээн Улаанбаатарын цагаар аравдугаар сарын 10-ны өдрийн 21:00-с явагдах хуваарьтай.
“Буэнос-Айрес 2018” наадамд Монголын 11 тамирчин, есөн дасгалжуулагчийн хамт оролцож байна. Тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар жүдо бөхийн тамирчин Г.Тэмүүжин, Л.Сосорбарам нар мөнгөн медаль хүртэж, Монголын баг 22-р байрт бичигдэж байна. Одоогоор нийт 50 орон ямар нэгэн медаль хүртээд байгаа бол ОХУ 11 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль авсан амжилтаар тэргүүлж байгаа бол Унгар улсаас таван аварга төрөөд байна. Харин Япон, БНХАУ, Колумб, Венесулийн багаас хоёр алтан медалийн эзэд тодорч жагсаалтын тэргүүн байрт бичигдэж эхэллээ.
Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 893 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.