
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /United World Wrestling/-ноос "Будапешт-2018" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий жин тус бүрийн өндөр чансаатай дөрвөн бөхийн нэрийг өнгөрсөн долоо хоногт зарласан байв.
Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдаас нэг ч бөх жингийн эхний дөрөвт багтаагүй бол эмэгтэйчүүдээс Э.Даваачимэг /53 кг/, Б.Шоовдор /59 кг/ нар гуравдугаарт, П.Орхон /62 кг/, Ш.Түмэнцэцэг /68 кг/ нар дөрөвдүгээрт тус тус жагсчээ.
Эдгээр бөхчүүд 2018 оны туршид болсон UWW Ranking Series тэмцээнүүдээс чансааны оноогоо цуглуулсан бөгөөд чансааны байрлалыг хувь тамирчин эдлэх тул тухайн оронд нь хамаарахгүй.
ДАШТ-д оролцоогүй тамирчин сугалааны байрлалаа алдана, өөр жинд барилдсан тохиолдолд чансааг шилжүүлэх эрхгүй гэсэн үг. Тиймээс аравдугаар сарын 20-28-нд болох ДАШТ-нд оролцоогүй бөхчүүдийн чансааг огшоож сугалаанд оруулах юм.
Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны ДАШТ энэ сарын 20-нд Унгарын Будапешт хотноо эхэлнэ. Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д явах бөхчүүдийг тэмцээн болохоос хоёр сарын өмнө сорилго барилдаан хийж, тодруулсан.
Харамсалтай нь, эмэгтэйчүүдийн 62 кг-д өрсөлдөх байсан Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон гэртээ өнжих болсныг уншигч та мэдсэн биз ээ. Ийнхүү түүний жинд Э.Гантуяаг оролцуулахаар шийдсэн юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 68 кг-д ДАШТ-д өрсөлдөх эрхээ аваад байсан ОУХМ Ш.Түмэнцэцэг Азийн наадмын үеэр мөрөндөө бэртэл авсан тул мөн л энэ жилийн хамгийн том тэмцээнээ өнжих болоод байна. Түүний оронд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг өрсөлдөнө. С.Батцэцэг энэ жилийн сорилго барилдаанд доод жиндээ буюу 62 кг-д П.Орхонд ялагдсанаар хараахан эрхээ авч чадаагүй байсан ч үүссэн нөхцөл байдал түүнд итгэл хүлээлгэх боломж олгож байна.
Энэ тохиолдолд эхэнд өгүүлсэн чансааны тухайд ДАШТ-д явахгүй гэгдэж байгаа П.Орхон, Ш.Түмэнцэцэг нарын дараагийн чансаатай бөхчүүд жингийнхээ дөрөвт бичигдэх болж байгаа юм.
ДАШТ-Д ХЭН ХЭН ЗОДОГЛОХ ВЭ?
Эрэгтэй шигшээ баг
- 57 кг: Э.Бэхбаяр
- 61 кг: Т.Түвшинтулга
- 65 кг: Н.Лхамгармаа
- 70 кг: Г.Мандахнаран
- 74 кг: Б.Гомбодорж
- 86 кг: О.Үйтүмэн
- 97 кг: Ө.Батзул
- 120 кг: Н.Золбоо
Эмэгтэй шигшээ баг
- 50 кг: Э.Нарангэрэл
- 53 кг: Э.Сумъяа
- 55 кг: Э.Даваачимэг
- 57 кг: А.Батцэцэг
- 59 кг: Б.Шоовдор
- 62 кг: Э.Гантуяа
- 68 кг: С.Батцэцэг
- 72 кг:О.Насанбурмаа
- 76 кг: Г.Наранчимэг
ЧАНСАА: BUDAPEST 2018
Жин бүрийн эхний дөрөвт жагссан бөхчүүд /Эх сурвалж: UWW/
Эрэгтэй
57 кг
- Zavur Uguev (Russia)
- Thomas Gilman (USA)
- Armen Arakelian (Ukraine)
- Uladizslau Andreyeu (Belarus)
61 кг
- Abbos Rakhmonov (Uzbekistan)
- Gadzhimurad Rashidov (Russia)
- Beka Lomtadze (Georgia)
- Joe Colon (USA)
65 кг
- Selahattin Kilicsallyan (Turkey)
- Ilias Bekbulatov (Russia)
- Bajrang (India)
- Haji Aliyev (Azerbaijan)
70 кг
- Andriy Kvyatkovskyy (Ukraine)
- Magomed Kurbanaliev (Russia)
- Zurabi Iakobishvili (Georgia)
- Murtazali Muslimov (Azerbaijan)
74 кг
- Frank Chamizo Marques (Italy)
- Bekzod Abdurakhmanov (Uzbekistan)
- Daniyar Kaisanov (Kazakhstan)
- Akhsarbek Gulaev (Slovakia)
79 кг
- Akhmed Gadzhimagomedov (Russia)
- Jabrayil Hasanov (Azerbaijan)
- Rashid Kurbanov (Uzbekistan)
- Kyle Dake (USA)
86 кг
- Fatih Erdin (Turkey)
- David Taylor (USA)
- Artur Naifonov (Russia)
- Sandro Aminashvili (Georgia)
92 кг
- Mohammadjavad Mohammadebrahim Ebrahimzivlaei (Iran)
- Abdulrashid Sadulaev (Russia)
- Serdar Boke (Turkey)
- Sharif Sharifov (Azerbaijan)
97 кг
- Murazi Mchedlidze (Ukraine)
- Aliaksandr Hushtyn (Belarus)
- Vladislav Baitcaev (Russia)
- Elizbar Odikadze (Georgia)
125 кг
- Nick Gwiazdowski (USA)
- Danylo Kartavyi (Ukraine)
- Oleksandr Khotsianivskyi (Ukraine)
- Geno Petriashvili (Georgia)
Эмэгтэй чөлөөт бөх
50 кг
- Emilia Alina Vuc (Romania)
- Mariya Stadnik (Azerbaijan)
- Whitney Conder (USA)
- Chun Lei (China)
53 кг
- Sarah Ann Hildebrandt (USA)
- Katarzyna Krawczyk (Poland)
- Nanami Irie (Japan)
- Maria Prevolaraki (Greece)
55 кг
- Roksana Zasina (Poland)
- Bediha Gun (Turkey)
- Davaachimeg Erkhembayar (Mongolia)
- Hyemin Oh (Korea)
57 кг
- Irina Ologonova (Russia)
- Bilyana Zhivkova Dudova (Bulgaria)
- Ningning Rong (China)
- Grace Jacob Bullen (Norway)
59 кг
- Svetlana Lipatova (Russia)
- Elif Jale Yesilirmak (Turkey)
- Shoovdor Baatarjav (Mongolia)
- Yuzuru Kumano (Japan)
62 кг
- Yuliia Tkach Ostapchuk (Ukraine)
- Kayla Miracle (USA)
- Lais Nunes de Oliveira (Brazil)
- Orkhon Purevdorj (Mongolia)
65 кг
- Petra Olli (Finland)
- Forrest Molinari (USA)
- Henna Katarina Johansson (Sweden)
- Adela Hanzlickova (Czechia)
68 кг
- Alla Cherkasova (Ukraine)
- Tamyra Mensah (USA)
- Laura Skujina (Latvia)
- Tumentsetseg Sharkhuu (Mongolia)
72 кг
- Alexandra Anghel (Romania)
- Anna Jenny Fransson (Sweden)
- Tatiana Kolesnikova Morozova (Russia)
- Agnieszka Wieszczek-Kordus (Poland)
76 кг
- Yasemin Adar (Turkey)
- Adeline Gray (USA)
- Erica Wiebe (Canada)
- Vasilisa Marzaliuk (Belarus)
П.Орхон дэлхийн хэмжээнд чансаагаараа дөрөвдүгээрт бичигдэж байна | ||
Үзсэн: 767 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.