Шууд Chart

Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар эх орныхоо нэр дээр барилдана

2018-10-09 14:32:33

Даваадоржийн Төмөрхүлэг, Нямсүрэнгийн Дагвасүрэн, Баттулгын Тэмүүлэн нар өнгөрсөн хоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын нэр дээрээс татамид гарахаар болсон юм.

Хоёр улсын жүдо бөхийн холбоодын гэрээ хэлэлцээр дуусвал ирэх тавдугаар сараас тэд Арабын Нэгдсэн Эмират Улсын нэрийн өмнөөс барилдаж эхэлнэ хэмээн мэдэгдэж байсан ч тавдугаар сараас хойш олон удаагийн гран при тэмцээн болон ДАШТ болсон.

Гэвч манай гурван тамирчин татамид гараагүй. Үүний учир нь гэрээ хэлэлцээр цуцлагдаж, тэд эргэн эх орныхоо нэр дээр барилдахаар болжээ.

  • Д.Төмөрхүлэг бол Монголын шилдэг жүдочдын нэг, -66 кг-ын жингийн дэлхийн гол өрсөлдөгч. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард дэлхийн чансаагаар эхний 10-т багтаж байсан бол сүүлийн найман сар олон улсын тэмцээнд оролцоогүйгээс одоо жиндээ 43-т эрэмбэлэгдэж байна.
  • Харин -81 кг-ийн жинд барилддаг Н.Дагвасүрэн өнгөрсөн онд л гэхэд Ташкентийн гран пригээс мөнгөн медаль, Токиогийн гранд сламаас хүрэл медаль хүртэж байсан бөгөөд дэлхийн чансаагаар жиндээ 16-д эрэмбэлэгдэж байна.
  • Б.Тэмүүлэнгийн хувьд +100 кг-д барилддаг манай урдаа барьдаг тамирчдын нэг юм. Тэрбээр дэлхийн чансаагаар жиндээ 46-д эрэмбэлэгдэж байна. Өнгөрсөн онд Экатринбургийн гранд сламаас хүрэл медаль хүртэж байсан билээ.

Манай гурван тамирчин энэ сарын 26-28-нд болох Абу Даби гранд сламд жин жиндээ хүч үзэхээр болсон бөгөөд бэлтгэлээ үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар эх орныхоо нэр дээр барилдана  
Үзсэн: 1373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй