
Аргентиний нийслэл Буэнос-Айрест болж буй залуучуудын зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 43 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, УАШТ-ий хошой алт, мөнгөн медальт, Чингэлтэй дүүргийн тамирчин Батбаатарын Энхзул хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар шагналт дөрөвдүгээр байрт оров.
Тэрбээр “А” хэсэгт багтаж Египетийн Махмуд Сара Гоуда, Шинэ Зеландын Маэ Дерриг тус бүр цэвэр, Молдавын Мариа Леордаг оноогоор цэвэр (10:0) ялсан юм.
Гэвч өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын медалийн иж бүрэн цуглуулгатай Энэтхэгийн Симран Симранд 1:2-оор дийлдсэн. Тэгвэл дөнгөж сая өсвөр үеийн ДАШТ болон ЕАШТ-ий алт, мөнгөн медальт Азербайжаны Шахана Назароватай хүч үзэж 6:7-гоор тун харамсалтай ялагдаж медалийн оосроос “атгаад” алдлаа.
Б.Энхзул хүрэл медалийн оосроос “атгаад” алдлаа | ||
Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.