Шууд Chart

Бөхчүүд Спортын төв ордныг сонгожээ

2018-10-19 08:34:33

Монголын Үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг өнгөрсөн сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товлож байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан. Тодруулбал, есдүгээр сарын 28-ны өдөр болсон маргаанаас үүдэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагаас Монгол бөхийн өргөөг хамгаалалтад авсан юм.

Ингэснээр барилдаануудыг өөр газар зохион байгуулж байгаа. Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш болох бөгөөд Спортын төв ордонд зохион байгуулна. Мөн “Жудаг” бүлгэмээс чансаа өндөр 16 бөхийн барилдааныг ирэх сарын 18-нд Спортын төв ордонд бий болгохоор товложээ.

Сонирхуулахад олон жилийн түүхтэй Спортын төв ордонд 1959-1998 оны хооронд улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан болж байжээ. Хамгийн сүүлд 1998 оны аравдугаар сард болж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бөхчүүд Спортын төв ордныг сонгожээ  
Үзсэн: 2879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.10.23.xxx] 2018-10-20 20:00
Хар аваргын монгол бөхөд учруулсан хор хохиролыг тоочоод баршгүй,Хадбаатарыг 2 удаа шоронд хийж хатаасан гээд яривал их л юм бий дээ
Hgyuga [203.91.115.xxx] 2018-10-20 02:04
1990-д онд Баянмөнх аварга заргалдсаар байгаад спортын ордны дарга болж -энэ байшин одоо яг нурах гээд байна -/гэсээр байгаад хагасыг нь хувьчлан авч хувийн сургуулиа байгууласан. 2 жил цагаан сарын барилдааныг циркэд хийж байлаа Дараа нь чөлөөт бөхийн холбоог. дараа нь сумо бөхийн холбоог булаацалдаад л байсан Одоо бөхийн өргөөг бас. Нас намбаа бодоод ханайтал сайхан ард түмнээрээ хүнлүүлээд сууж байж болдоггүй л юм байхдаа. Тэгээд бас социализмийн үед маш их хэлмэгдэж явсан гэж яриад л, ХАГАС ЗУУН ЖИЛ ГАНЦААРДСАН гэж ном гаргаад л.Монголын ард түмэн, төр хоёр энэ хүнд өгдөг бүгдээ өгч, алган дээрээ бөнбөрүүлж явсан байх шүү?
Зочин [202.9.43.xxx] 2018-10-19 14:30
Жэнко дагз бөхийн өргөөг түгжижхээд монголчуудыг үндэснийх нь бөхөөр их боож байнаа жудо бөхөөр халхавч хийж монгол гэж худлаа хашгирдаг нохой
Зочин [119.40.102.xxx] 2018-10-20 21:44
CHAMSHIG DURWUD BISH
Зочин [119.40.102.xxx] 2018-10-20 21:35
chi uuruu dagj pisdA MINI
Зочин [202.131.236.xxx] 2018-10-19 14:14
Спортын төв ордоныг нураагаад шинэ том црнцолбор ордон барих хэрэгтэй
зочин [139.5.219.xxx] 2018-10-19 13:39
Одоо яарав дээ

Бидэнтэй нэгдээрэй