
Мэргэжлийн сүмо бөхийн их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, хакүхо М.Даваажаргал баруун өвдгөндөө дурангийн мэс заслын хагалгаанд өчигдөр оржээ.
“Киодо” агентлагийн мэдээлснээр, намрын башёд нэг ч өвдөг шороодолгүй түрүүлсэн хакүхо баруун өвдөгний гэмтлийн улмаас тойргийн барилдааныг дундаас нь орхисон юм.
"Миягино" дэвжээний багш Хакүхотой өнөөдөр уулзаж, ирэх сарын “Кюүшю” башёд оролцох эсэх талаар ярилцах гэнэ.
Есдүгээр сарын башёд түрүүлснээр хакүхо аварга мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 1000 дахь даваагаа авч, дээд амжилт тогтоосон. Гэмтлийн улмаас тэрбээр энэ жил гурван башё өнжсөн билээ.
Хакүхо М.Даваажаргал баруун өвдгөндөө хагалгаа хийлгэжээ | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.