Шууд Chart

Э.Даваачимэг, Б.Шоовдор нар хэсгээ тэргүүлэн барилдана

2018-10-19 15:56:35

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) маргааш Унгарын нийслэл Будапештэд эхлэх бөхийн төрлийн ДАШТ-д жин тус бүрт хэсгийг толгойлох дөрвөн бөхийн нэрийг зарлалаа.

Ингэхдээ тивүүдийн АШТ, эрэгтэйчүүд Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тбилисигийн Гранпри, Александр Медвед, Яшар Догугийн нэрэмжит ОУТ, эмэгтэйчүүд “Монголиа Опен”, “Клиппан”, БНХАУ, Польшийн нээлттэй тэмцээнүүдээр дэлхийн чансааны оноо цуглуулсан байна.

Хэрэв чансааны эхний дөрвөн байрт багтсан тамирчин ДАШТ-д оролцохгүй бол дараагийн бөх байрыг нь эзлэх юм. Манай улсаас эмэгтэйчүүдийн дөрвөн жинд тамирчин дэлхийн чансааны “Топ-4” багтсан.

Дөрвөн бүсгүйгээс өнгөрсөн жилийн дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар Будапештийн дэвжээнд зодоглохгүй тул 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор жиндээ хэсгийг тэргүүлэн барилдана.

Харин эрэгтэй тамирчдаас маань нэг ч тамирчин дэлхийн чансааны “Топ-4”-т багтаагүй байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Даваачимэг, Б.Шоовдор нар хэсгээ тэргүүлэн барилдана  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй