Шууд Chart

Чөлөөт бөхийн 2019-2021 онд болох тэмцээний хуваарь гарчээ

2018-10-22 14:07:12

Унгарын нийслэл Будапештэд болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ-ий үеэр ДБНХ (UWW)-ны конгресс болж 2019-2021 он хүртэлх тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улс, хотын нэрийг зарласнаас гадна шүүгчдийн зөвлөлийн тайлан, бүтэц зохион байгуулалтад гарсан өөрчлөлт зэргийг хэлэлцэн баталжээ.

Түүнчлэн товчооны гишүүдийн сонгууль болов. ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний гэргий Наталья Ярыгина ДБНХ-ны дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, ирэх зургаан жил тус албыг хашина.

Түүнчлэн Стэн Жезик (АНУ), Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Даулет Турлыханов (Казахстан), Аль Шахрани (Катар) нар шинээр дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Товчооны гишүүнээр Петер Бача (Унгар), Паоло Силва (Португал), Чанг (БНХАУ) шинээр сонгогдсон. Товчооны гишүүн Хидаюки Томияма (Япон), Ким Ик Ен (БНСУ) нар үүрэгт ажлаа өгч, тэдний оронд олимпийн аварга Командар Мажидов (Беларусь), Анджей Супрон (Польш), Ара Абрахамян (Швед) нар элссэн байна.

2019-2021 ОНД БОЛОХ ДАШТ БОЛОН ТИВҮҮДИЙН АШТ БОЛОХ УЛС, ХОТУУД
ДАШТ
2019 ОН
Насанд хүрэгчид - Астана (Казахстан)
23 хүртэлх нас - Будапешт (Унгар)
Залуучууд - Таллин (Эстони)
Өсвөр үе - Софи (Болгар)
Мастерс - Тбилиси (Гүрж)

2020 ОН
23 хүртэлх нас - Тампере (Финланд)
Залуучууд - Белград (Серб)
Өсвөр үе - Татбанья (Унгар)
Мастерс - Афин (Грек)

2021 ОН
Насанд хүрэгчид - Осло (Норвеги)
Өсвөр үе - Будапешт (Унгар)

ЕВРОПЫН АШТ
2019 ОН
Насанд хүрэгчид: Бухарест (Румын)
23 хүртэлх нас: Новисад (Серб)
Залуучууд: Понтеведра (Испани)
Өсвөр үе: Фаэнца (Итали)

2020 ОН
23 хүртэлх нас: Зальцбург
Залуучууд: Скопье
Өсвөр үе: Чисинау (Молдав)

АЗИЙН АШТ
2019 ОН
Насанд хүрэгчид: Шиань (БНХАУ)
Залуучууд: Бейрут (Леван)
Өсвөр үе: Тайчунь (Тайвань)

2021 ОН
Насанд хүрэгчид: Алматы (Казахстан)

АФРИКИЙН АШТ
2019 ОН
Бүх насны ангилал: Тунис

2020 ОН
Бүх насны ангилал: Алжир

2021 ОН
Бүх насны ангилал: Марракеч (Марокко)

ПАН-АМЕРИКИЙН АШТ
2019 ОН

Насанд хүрэгчид: Буэнос-Айрес (Аргентин)
Залуучууд: Гватемал Сити (Гватемал)
Өсвөр үе: Морелья (Мексик)

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн 2019-2021 онд болох тэмцээний хуваарь гарчээ  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй