
Нэгдүгээр бүлгийн цус (О): Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс хоол боловсруулах систем сайтай. Гэхдээ тэд харшил, цус бүлэгнэх, ходоодны шарх, цусны даралттай болох магадлал өндөр байдаг. Гурилан бүтээгдэхүүн жин нэмэгдүүлдэг тул үүнээс хязгаарлагдмал хэрэглэх нь зүйтэй. Уух зүйлээс цэвэр ус болон ногоон цайг хэрэглэж занших хэрэгтэй. Мах, загас, далайн бүтээгдэхүүн, исгэлэн бус ногоо, жимс, хар талх хэрэглэхээс гадна тахиа, өндөг, бяслаг, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, пиво, улаан цагаан виног хязгаарлах хэрэгтэй. Харин гахайн утсан мах, загасны түрс, тослог ихтэй тараг, сүү, тослог ихтэй бяслаг, масло, кетчүп, дарсан ногоо, архи дарснаас эрс татгалз.
Хоёрдугаар бүлгийн цус (А): 2 дугаар бүлгийн цустай хүмүүсийн дархлаа болон хоол боловсруулах систем сайн байдаг. Тэдний бие организм нь махан бүтээгдэхүүнийг боловсруулахдаа сайнгүй бөгөөд махны эрдэс бодис нь тэдний биед зөвхөн өөх, тос болон хувирдаг. Иймээс зүрх судас, мэдрэлийн системийн өвчин тусах, цус багадах магадлал өндөр байдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь тослог бодисоор баялаг тул хоёрдугаар бүлгийн цустай хүмүүст тийм ч сайн биш. Энэ бүлгийн хүмүүс тосыг бага хэмжээрээр хэрэглэх нь зүйтэй. Уух юмнаас ногоон цай болон кофе ууж болно. Энэ бүлгийн цустай хүмүүс цагаан хоол түлхүү хэрэглэх нь бие организмд маш зохистой.
Гуравдугаар бүлгийн цус (В): Энэ бүлгийн цустай хүмүүсийн мэдрэлийн систем сайн байдаг. Тэд хатуу хоолны дэглэм барих шаардлагагүй. Хонины мах, туулай, загас, загасны түрс, тараг, гэрийн бяслаг, ямааны сүү, үхрийн сүү, тараг, будаа, шош, байцаа, лууван, төмс, улаан манжин, өнгөт байцаа, ананас, банан, усан үзэм, пиво, вино, кофе хэрэглэж болно. Харин үхрийн мах, масло, тослог бяслаг, горох, гурил, ногоон сонгино, өргөст хэмх, сармис, абрикос, тарвас, шоколад, горчицийг хязгаартай хэрэглэвэл зохино. Нугас, галуу, тахиа, гахайны мах, далайн бүтээгдэхүүн, зайрмаг, наранцэцгийн тос, улаан лоолийн шүүснээс зайлхийгээрэй.
Дөрөвдүгээр бүлгийн цус (АВ): Дөрөвдүгээр бүлгийн цус нь бусад цуснуудаасаа хожуу үүссэн орчин үеийн цус юм. Тэдэнд тодорхой хэмжээний холимог хоолны дэглэм тохиромжтой. Тэдэнд хамгийн хэрэгтэй хүнс нь сүү, сүүн бүтээгдэхүүн болон хүнсний ногоонууд юм. Эдгээр нь бие организмыг цэвэрлэх буюу илүү жинг хасна. Консерволосон бүтээгдэхүүн, утсан хүнсний бүтээгдэхүүнүүд энэ бүлгийн хүмүүст өвчин үүсгэхэд нөлөөлдөг. Уух зүйлс жүүс, сок түүн дээрээ ус нэмж шингэлэн уувал сайн. Навч, ургамлын цай ба хааяа кофе ууж болно. Хонины мах, загас, сүү, сүүн бүтээгдэхүүн, шар буурцагны баяслаг, тараг, байцаа, өргөст хэмх, улаан манжин, оливийн тосыг хэрэглэх хэрэгтэй. Үхрийн мах, галуу, нугас, тахиа, гахайн утсан мах, масло, зайрмаг, самар, кэтчуп, чинжүү, наранцэцэг, эрдэнэшишийн үрнээс бүрэн татгалзах хэрэгтэй.
Хоолны дэглэм барих нь цусны бүлгээс хамааралтай | ||
Үзсэн: 11706 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.