Шууд Chart

М.Уранцэцэг дэлхийд аваргалав

2018-10-29 07:48:30

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өнгөрсөн бямба гарагт эхэлсэн билээ.

Тэмцээний эхний өдөр Монголын бөхчүүдээс ганцаар дэвжээнд гарсан гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялж, алтан медаль хүртэв.

Баянхонгор аймгийн уугуул, "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч, Гавьяат тамирчин М.Уранцэцэг ийнхүү Абу Дабигийн “Их дуулга”-д аварга болсноор Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри болон “Их дуулга” ангиллын тэмцээнээс 11 дэх түрүүгээ хүртэв.

Манай тамирчны хувьд “А” хэсгийг тэргүүлэн барилдсан ба эхний тойрогт гоц мөргөж, улмаар Бельги, Португалийн бөхийг ялж, хэсгийн аварга болсон. Харин хагас шигшээ барилдаанд Унгарын жүдоч Ева Черновишкиг цэвэр ялснаар аваргын төлөө шалгарсан юм. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, М.Уранцэцэг жиндээ дэлхийн чансааны гуравт бичигдэж байна.

Дашрамд дуулгахад,  62 орны 348 жүдоч өрсөлдөж буй Абу Дабигийн “Их дуулга”-д  эмэгтэйчүүдээс  М.Уранцэцэг /48 кг/, эрчүүдээс Г.Одбаяр /73 кг/, Н.Дагвасүрэн /81 кг/, Б.Тэмүүлэн /+100/ нар эх орноо төлөөлөн оролцож байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Уранцэцэг дэлхийд аваргалав  
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй