
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын Будапешт хотод энэ сард болж, Монголын баг тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медальтай ирсэн билээ.
Тэгвэл ирэх сард Румынд чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ энэ сарын 12-18-нд болох юм. Уг тэмцээнд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүн тодорчээ.
Румыний нийслэл Бухарестэд болох тэмцээнд оролцох зарим тамирчдыг сорилго барилдаанаар авсан байна. Тодруулбал, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Сүхээгийн Цэрэнчимэд багтсан нь олны анхаарлыг татав.
Тэрбээр 2017 онд ээж болсон бөгөөд энэ оны УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Мөн эрчүүдээс саяхан насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдсөн Т.Тулга, Б.Бямбадорж нар сорилго барилдаанаас эрхээ авсан байна.
Эрэгтэй:
- 57 кг: З.Занабазар
- 61 кг: Ц.Чинзориг
- 65 кг: Т.Тулга
- 70 кг: Э.Тэмүүлэн
- 74 кг: З.Сумъяабазар
- 79 кг: Д.Төгс-Эрдэнэ
- 86 кг: Г.Ганхуяг
- 92 кг: Ч.Алтангэрэл
- 97 кг: Б.Одсүрэн
- 125 кг: М.Лхагвагэрэл
Эмэгтэй:
- 50 кг: Ц.Намуунцэцэг
- 53 кг: Б.Болортуяа
- 55 кг: Б.Болор-Эрдэнэ
- 57 кг: С.Цэрэнчимэд
- 59 кг: Н.Наранцацрал
- 62 кг: Э.Гантуяа
- 65 кг: Х.Болортуяа
- 68 кг: М.Хишигмаа
- 72 кг: П.Номин-Эрдэнэ
- 76 кг: Н.Загардулам нар багтсан байна.
С.Цэрэнчимэд 23 хүртэлх насны ДАШТ-д өрсөлдөнө | ||
Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.