
Таканоива А.Баасандорж их аварга Харүмафүжи Д.Бямбадоржоос 24 сая иен нэхэмжилсэн хүсэлтээ шүүхээс эргүүлэн татжээ.
Энэ асуудлаар “Токио ТВ”-гийн нэвтрүүлэгт Кёкүшюүзан Д.Батбаяр утсаар холбогдон оролцжээ. Тэрбээр “Иймэрхүү зүйл болно гэж би бодож байсан юм. Харүмафүжи зодог тайлахтай зэрэгцэн Таканоива хохирлын мөнгөний талаар ярьж эхэлсэн. Энэ нь Монголд байгаа гэр бүлийнхэнд нь таагүй байсан байх. Таканоива А.Баасандорж нэхэмжлэлээ буцааж авсан нь зөв байлаа. Монголд ахмад үеэ их хүндэлдэг” гэж тэрбэээр хэлжээ.
Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч кёкүшюзан Д.Батбаяр хоёр бөхийн маргаан ид өрнөж байх үед Японы хэвлэлд тайлбар өгч байсан юм.
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж өнгөрөгч есдүгээр сард зодог тайлсны дараа Таканоива А.Баасандорж хохирлын мөнгө түүнээс нэхэж эхэлсэн нь энэ хэргийг дахин олны анхааралд оруулсан. Харин хоёр хоногийн өмнө тэдний хоорондох маргаан дууссан гэж хохирогч гэгдээд байгаа Таканоива А.Баасандорж Японы хэвлэлд мэдээлжээ.
Болсон явдлыг сануулахад, Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржийг ахмад бөхөд хүндлэл үзүүлсэнгүй гэснээс маргаан дэгджээ. 2017 оны аравдугаар сард болсон Монгол бөхчүүдийн уулзалтын үеэр Харүмафүжи Таканоиваг зэмлэх үед тэрбээр үгийг нь тоолгүй утсаараа тоглож байснаас түүнийг зодоход хүрсэн гэдэг. Энэхүү маргааны улмаас Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлсан юм.
Д.Бямбадорж, А.Баасандорж нарын маргаан эцэслэгджээ | ||
Үзсэн: 897 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.