
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, олимпийн их наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Доржсүрэнгийн Сумъяа нутагтаа очжээ.
Түүнийг Увс аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, БТСГ-ын хамт олон, биеийн тамирын багш, дасгалжуулагчид, өсвөрийн тамирчид, Баруунтуруун сумын удирдлагууд, нутгийн иргэд хүндэтгэн угтсан байна.
Д.Сумъяагийн нэрэмжит өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн нээлттэй тэмцээн энэ сарын 30, 31-нд Увс аймгийн Улаангом суманд зохион байгуулагдана.
Д.Сумъяаг нутгийнхан нь хүлээн авчээ | ||
Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.