Шууд Chart

Ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах саналыг дахин тавьжээ

2018-11-02 09:18:52

Монголын үндэсний бөхийн холбооноос ээлжит бус “Их Эе” хурлыг хийх саналыг өчигдөр тавьжээ. Тодруулбал, тус холбооноос Л.Чинбатад дахин албан бичиг хүргүүлсэн байна.

Хоёр тал болоод байгаа холбооны төлөөлөл өнгөрөгч зургадугаар сарын 16-нд Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлэгт орсны дараа хоёр сарын дараа хурлаа хийх талаар ярилцжээ. Тиймээс Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн дарга Г.Өсөхбаяр дархан аварга Х.Баянмөнхөд өнгөрөгч сард сануулсан ч хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн байна. Тиймээс Үндэсний бөхийн холбооноос ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах саналыг Л.Чинбатад хүргэж энэ сарын 8-ны дотор хариуг ирүүлэхийг санал болгожээ.

Холбоодын маргаантай байгаа асуудлын улмаас Бөхийн өргөө хаалттай хэвээр байгаа. Бөхийн барилдаан “Алдар” спорт хороо, “Аса” цирк болон Спортын төв ордонд зохиогдсоор байна. Мөн аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл байгуулагдаж, маргаантай байгаа асуудлыг яаралтай цэгцлэхийн сануулсаар байгаа. Байгуулагдаад удаагүй байгаа уг зөвлөл анхдугаар барилдаанаа өнгөрөгч долоо хоногт хийсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах саналыг дахин тавьжээ  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй