Шууд Chart

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ энэ сарын 12-18-нд Бухарестэд болно

2018-11-12 11:46:18

Чөлөөт бөхийн төрлүүдийн 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ энэ сарын 12-18-нд Румыний нийслэл Бухарестэд болно.

Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, "Алдар" спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Б.Идэрсайхан нарын удирдлага дор ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт З.Занабазар, Э.Тэмүүлэн, Ц.Намуунцэцэг, Э.Гантуяа, Б.Болор-Эрдэнэ, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.

Эмэгтэй бөхчүүд өнгөрсөн бямба гарагт, эрэгтэйчүүд өчигдөр Бухарестийг зорив. “U-23”-ын ДАШТ өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулагдсан юм.

Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгө, 53 кг-д ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 60 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа нар хүрэл медаль хүртэж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ энэ сарын 12-18-нд Бухарестэд болно  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй