Шууд Chart

Манай улсын долоон охин сурагчдын ААШТ-д оролцоно

2018-11-12 13:19:11

Чөлөөт бөхийн сурагчдын (13-15 нас) охидын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-16-нд Японы Сайтама мужийн Фүжими хотод болно.

Манай улсаас 42 кг-ын жинд Г.Хандармаа, 46 кг-д Б.Хишигсүрэн (хоёул Баянхонгор), 50 кг-д Б.Хулан (Женко), 54 кг-д Т.Алтжин (БТСДуС), 58 кг-д Б.Марал, 62 кг-д Э.Одзаяа (хоёул Женко), 66 кг-д А.Даваажаргал (Налайх, SJ клуб) гэсэн долоон тамирчин, дасгалжуулагч С.Мөнхдуулдах, Б.Нямбаяр нарын удирдлага дор оролцохоор болжээ.

Түүнчлэн олон улсын шүүгч Б.Эрдэнэболд тэмцээнийг дэнслэнэ. Манай тамирчид өнгөрсөн долоо хоногт Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнд хүч үзсэн юм.

Үүний дараа Цүй хотод хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд охид маань тэндээс сурагчдын Азийн АШТ-д зодоглоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай улсын долоон охин сурагчдын ААШТ-д оролцоно  
Үзсэн: 1063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй