
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Говь бөх” клубийн 10 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан боллоо.
Үүнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монгол Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын харцага О.Хангай үзүүрлэжээ.
Их шөвөгт Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Монгол Улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Монгол Улсын харцага М.Бадарч нар шалгарав.
Дунд шөвөгт Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын начин Б.Хишигбаатар, Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан Д.Бадамгарав, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Э.Мөнхбаатар нар үлдсэн юм.
“Говь бөх” клубийн нэрэмжит барилдаанд Монгол Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ | ||
Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.