
Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Румын Улсын нийслэл Бухарест хотод үргэлжилж байна.
Энэ удаагийн тэмцээнд 80 орны 750 гаруй тамирчин 27 жинд өрсөлдөж байгаа юм.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 64 кг-д Баярбатын Баасанжаргал хүрэл медаль хүртлээ. Тэрбээр энэ онд Азийн наадмын кураш бөхийн төрлөөр мөнгөн медаль зүүсэн. 2018 онд Улаанбаатар хотод болсон самбо бөхийн Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэн тэр мөн жүдо бөхөөр хичээллэдэг.
21 хүртэлх насны Азийн АШТ-д V байр, өнгөрсөн жил Зүүн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв. Мөн эмэгтэйчүүдийн 80 кг-д Батаагийн Сайнбуян хүрэл медалийн болзол хангав.
Ийнхүү Монголын шигшээ баг энэ удаагийн ДАШТ-ээс зургаан хүрэл медаль хүртсэн амжилттай үргэлжлүүлж байна.
Сонирхуулахад, энэ удаагийн тэмцээний шагналын сан эрс нэмэгдсэн. Тодруулбал, алтан медалийг 3000 ам.доллар, мөнгөн медалийг 2000 “ногоон”, хүрлийг 1500 ам.доллар дагалдах болсон юм.
Одоогоор багийн дүнгээр 10 алтан медаль хүртсэн амжилтаар ОХУ тэргүүлж, хошой алттай Украин, Беларус, Гүрж, Казахстан удаалж явна. Харин манай баг тамирчид зургаан хүрэлтэйгээр 10 дугаар байрт жагсаж, нийт 16 улс ямар нэг медаль хүртжээ.
Монголын шигшээ баг одоогоор зургаан хүрэл медаль хүртсэн амжилттай явна | ||
Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.