Шууд Chart

Өмнөговьд ирэх амралтын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан болно

2018-11-13 15:31:56

Өмнөговь аймгийн төв Даланзадгадад ирэх амралтын өдрүүдэд томоохон хоёр барилдаан болно.

Тодруулбал арваннэгдүгээр сарын 16-нд Хүрмэн сумын харьяат, Монгол Улсын начин Балын Шоовдорын нэрэмжит бөхийн барилдаан болох бол маргааш нь Бүгд найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 94 жилийн ойн хүчит бөхийн барилдаантай юм.

Өмнөговь аймгийн бөхчүүд улсын начин Баатарын Сумъяагийн удирдлага дор нэгдсэн бэлтгэл хийж, ялангуяа сумын цолтон залуу бөхчүүд урамтай барилдааныг үзүүлж байгаа билээ.

“Говийн хүчтэн” дэвжээнийхэн сар бүр үндэсний бөхийн барилдааныг Улаанбаатар хотод тогтмол зохион байгуулж байна.

Б.Шоовдор 1976 онд улсын начин цол хүртсэнээс 42 жилийн дараа түүний отгон хүү Дарханбат нь өнөө жилийн төрийн их баяр наадамд улсын начин цол хүртсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өмнөговьд ирэх амралтын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан болно  
Үзсэн: 725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй