
Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн Фүкүкока хотод болж байна.
Өчигдөрийн барилдаанд Кисэносато аварга Хокүтофүжид өвдөг шороодож, гурав дахь ялагдлаа хүлээлээ. Ийнхүү түүний гурван ялагдал анхаарал татаж эхэллээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Анандыг эзгүйд түүнийг энэ башёд түрүүлэх боломжтой гэж харж байсан хүн олон.
Өндөр цолтой бөхчүүдээс озэки /арслан/ Такаясү гурван даваатай болсон бол Гүржийн бөх Точиноншин хоёр, Гоэйдо нэг даваатай башёг үргэлжлүүлж байна.
Манай бөхчүүдээс өчигдөрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил Ичиножёо А.Ичинноровоор хоёр дахь даваагаа авсан бол Чиёошёома Г.Мөнхсайхан эхний ялагдлаа авлаа.
Харин Такаинова А.Баасандорж эхний даваагаа авсан бол Араваши Э.Дөлгөөн гурван өдрийн барилдаанаас нэг ч даваа авсангүй.
Фүкүкока хотод болж буй Кюүшюү башё өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдана.
Их аварга Кисэносато дахин ялагдлаа | ||
Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.