
Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё талдаа орлоо.
Фүкүока хотод болж буй башёг найман өдрийн дараа комүсүби Такакэйшёо долоон даваа, нэг унаатай ганцаараа тэргүүлж эхлэв. Тэрбээр өчигдөрийн барилдаанд Миёогирюүгээр долоо дахь даваагаа авсан юм. Түүний араас озэки Такаясү нарын дөрвөн бөх зургаан даваа, хоёр унаатай нэхэж явна. Харин озэки Гоэйдо тав, Точиношин дөрвөн даваатай болжээ.
Аваргуудаас ганц Кисэносато үлдсэн ч башёгийн эхний дөрвөн өдөр дараалан унаснаар цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тиймээс озэки /арслан/ цолтнуудад боломж гарч ирсэн ч одоогоор Такаясү тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.
Монголын бөхчүүдийн хувьд хэлэхэд Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошёома Г.Мөнхсайхан нар найман барилдаанаас дөрвөн даваа авсан нь хамгийн өндөр амжилт бол Ичиножёо А.Ичинноров, Таканинова А.Баасандорж нар одоогоор ердөө хоёр даваатай боллоо.
Харин Араваши Э.Дөлгөөний хувьд байдал хүнд болсон бөгөөд тэрбээр найман барилдаанаас ганц л даваа авав. Түүний хувьд тавин хувийн амжилтаа үзүүлэхийн тулд үлдсэн долоон барилдаанд унах эрхгүй болж байна.
Такакэйшёо долоон даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж эхлэв | ||
Үзсэн: 530 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.