
Унгарын Будапешт хот энэ намар бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ийг хүлээн авч, амжилттай зохион байгуулсан билээ.
Тэгвэл “Будапешт-2018” чөлөөт бөхийн ДАШТ-нд зориулсан 50 форинтийн мөнгөн зоосыг саяхнаас гүйлгээнд гаргасан бөгөөд эл зоосонд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаярын “Парис-2017” ДАШТ-д хийсэн шилдэг барилдаан, мэхийг мөнхөлжээ.
Э.Бэхбаяр Лас Вегас-2015, Парис-2017 ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын шилдэг тамирчдын нэг билээ.
Э.Бэхбаярын барилдаан Унгарын мөнгөн зоосонд мөнхлөгджээ | ||
Үзсэн: 2104 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.