
“Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998”-ын мөнгөн медальт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 30-нд Спортын төв ордонд болох ёстой байсан.
Тэгвэл тус тэмцээн тодорхой шалтгааны улмаас нэг өдрөөр урагшилж, аравдугаар сарын 29-нд буюу ирэх пүрэв гарагт зохион байгуулагдахаар болжээ.
10 дахь удаагийн тэмцээн 1996 оноос хойш төрсөн тамирчин эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70 кг-ын жингийн ангиллаар болох бөгөөд хоёр кг-ын зөрүүтэй байна.
О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн нэг өдрөөр урагшиллаа | ||
Үзсэн: 585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.