
Төв аймгийн ургацын баярт зориулсан “Манлайн баясгалан” улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Төв аймгийн Зуунмод хотод боллоо. Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Н.Батзаяа нараар магнайлуулсан хүчит 64 бөх зодоглов.
“Манлайн баясгалан” барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв. Шөвгийн дөрөвт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Б.Серик нар үлджээ.
Дашрамд дурдахад, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд арваннэгдүгээр сарын 26-нд Спортын төв ордонд болохоор болжээ.
Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ | ||
Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.