Шууд Chart

Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван аппарат хүлээлгэн өгчээ

2018-11-21 11:03:46

Мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнээс зодог тайлаад удаагүй байгаа Монгол Улсын гавьяат тамирчин, Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайх дүүргийн унаган хүү.

Тиймээс өсөж, төрсөн дүүргийнхээ эмнэлэгт “Niprk Surdial 55 plus”  маркийн диализын таван аппаратыг хүлээлгэн өгсөн байна. Эрүүл мэндийн салбарт хамгийн хүрэлцээ муутай, эрэлттэй байгаа энэхүү аппаратын хандив тусламж нь цагаа олсон ажил байлаа гэдгийг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн хэлж байна.

Өнөөдрийн байдлаар бөөрний дутагдалд орсон иргэн диализын аппаратанд орохын тулд зөвхөн I эмнэлэгт ханддаг. Харин одооноос дээрх дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн таван аппартандаа тулгуурлан цус шүүх тасгийг ирэх сард нээн ажиллуулахаар ажиллаж байгаа гэнэ.

Н.Цэвэгнямын хувьд 2009 онд аавыгаа бөөрний дутагдал гэх аюулт өвчнөөр алдсан аж. Тэр цагаас Налайх дүүрэгт диализын аппарат авч өгч олон хүний амийг аварна гэж бодсоноо ийнхүү гүйцэлдүүлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван аппарат хүлээлгэн өгчээ   
Үзсэн: 3280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.126.89.xxx] 2018-11-22 22:01
Ungan nutgin hvvdee bayarllaa
Зочин [66.181.161.xxx] 2018-11-22 17:36
Mundag huu az jargal husie
MNb [77.111.247.xxx] 2018-11-22 11:16
Mundag bna
Зочин [124.158.95.xxx] 2018-11-22 09:34
Mundag bn.bayrlalaa. SHDEMT-d heden dializiin apparat handivlah hun baihgui bhdaa.
Зочин [45.117.35.xxx] 2018-11-22 08:48
Сайн хүү.Баярлалаа.Налайхчууд азтай юм.
Иргэн [202.126.89.xxx] 2018-11-21 20:18
Мундаг залуу шүү. Баяр хүргэе
Tsegii [202.9.41.xxx] 2018-11-21 16:09
Mundag
Зочин [202.179.27.xxx] 2018-11-21 14:06
bayarlalaa gej dahin dahin helmeer bna

Бидэнтэй нэгдээрэй