Шууд Chart

Чөлөөт бөхийн ОХУ-ын олимпийн анхны эмэгтэй тамирчны нэрэмжит тэмцээн боллоо

2018-12-04 11:31:04

Чөлөөт бөхийн ОХУ-ын олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе (2002-2004), залуучуудын (1999-2001) эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээн ОХУ-ын Эрхүү хотын “Байкал арена”-д боллоо.

Манай улсаас долоон тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, нийт зургаан медаль хүртэв. Залуучуудын 53 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Анударь, 55 кг-д Хүмүүнлэгийн ухааны сургуулийн тамирчин Б.Энхцэцэг алт, 50 кг-д Үндэсний батлан хамгаалах их сургуулийн тамирчин Б.Энхзул, 57 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхтүвшин, 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Хулан, өсвөр үеийн 57 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Цэнд-Аюуш нар мөнгөн медаль хүртэв.

Сонирхуулахад, Н.Анударь тус тэмцээнд гурван жил дараалан түрүүлж, эгч дүүс болох Б.Энхцэцэг, Б.Энхзул нар нэг алт, хоёр мөнгө, Б.Энхтүвшин хошой мөнгө, Ц.Хулан мөнгө, хүрэл медаль хүртээд байна.

Тав дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын Эрхүү, Санкт-Петербург, Красноярск, Буриад, Тува, Новосибирск, Кемеровогийн 170 гаруй тамирчин өрсөлдөв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн ОХУ-ын олимпийн анхны эмэгтэй тамирчны нэрэмжит тэмцээн боллоо  
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй