Шууд Chart

Улсын харцага О.Хангай “Алтан бүс” зүүв

2018-12-04 11:36:10

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт жил бүр болдог томоохон барилдаан бол “Алтан бүс” нэртэй олон улсын барилдаан байдаг. Сүүлийн жилүүдэд уламжлал болон зохион байгуулагдах болсон уг барилдаанд Монголын бөхчүүд олноор оролцож, бүсийн эзэн болж байсан юм.

Тав дахь удаагийн барилдаанд Өвөрмонголын бөхчүүдээс гадна улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр нарын 20 гаруй бөхчүүд оролцож, улсын харцага О.Хангай тодорчээ. Тэрбээр учраа бөхчүүдээ давсаар түрүүлсэн байна.

О.Хангай өнгөрөгч сард БНСУ-д болсон үндэсний Шырым бөхийн олон улсын тэмцээнд түрүүлсэн юм.

Дашрамд, “Алтайн бүс”-ийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба заан цолтойдоо түрүүлж байсан бөгөөд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, аварга Т.Цагаанзан түрүү бөхөөр тодорч байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын харцага О.Хангай “Алтан бүс” зүүв  
Үзсэн: 2924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй