
Сэлэнгэ аймгийн төвд өнөөдөр болсон "Сэлэнгэ ургацын баяр-2018" арга хэмжээнд хүчит 48 бөх барилдсанаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Төв аймгийн Бага-Хангай сумын харьяат, Монгол Улсын заан Б.Батмөнх үзүүрллээ.
Их шөвгийн гуравт Сэлэнгэ аймгийн Жаргалант сумын харьяат, Монгол Улсын харцага Б.Од-Гэрэл, дунд шөвгийн зургаад Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Монгол Улсын начин Д.Анар, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ц.Мөнхбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат бөх Н.Энх-Жаргал нар шалгарлаа.
"Сэлэнгэ ургацын баяр-2018"-д Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ | ||
Үзсэн: 1756 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.