Шууд Chart

“Google”, “Facebook”-ийн ажилчид жюү жицү бөхөөр хичээллэж байна

2018-12-07 10:15:56

Жюү Жицүгийн спорт хурдацтайгаар хөгжихийн хирээр дэлхийн томоохохн компаниуд болох “Google”, “Facebook”, “LinkedIn” зэрэг технологийн тэргүүлэгч нар нь ажилтнууддаа зориулан жюү жицү бөхийн бэлтгэл хийх цаг гаргаж өгдөг болжээ. 

Учир нь мэдээлэл технологийн компаниудын ажилтнууд нь ихэнхдээ олон цагаар сууж ажилладаг учир тэдгээрийн эрүүл мэндэд анхаарах үүднээс энэ төрлийн сургалтыг оруулж эхэлсэн байна.

Жюү жицүгээр хичээлэлсэнээр маш олон давуу талуудыг ажилтнууд нь хүртэх болсныг анзаарсан байна. Энэ нь өөрийгөө хамгаалах, фитнесс, стресээс ангижирах, илүү жингээ хасах, нийгмийн харилцаанд орж олон хүнтэй танилцах, хамгийн гол нь өөрийгөө ялан дийлэх боломжийг бүрдүүлдэг байна.

Зарим компаниудын мэдээлэлсэнээр хүмүүсийн тоо маш ихээр нэмэгдэж бид бэлтгэлийн заалаа улам өргөжүүлэх тал дээр ажиллаж байгаа талаар хэлсэн байна.

Харин суралцаж буй эмэгтэйчүүдийн хувьд бөхийн энэ төрлөөр хичээллэх маш дуртай байгаа талаар хэлсэн бөгөөд бараг нийт сурагчдын 25 хувь нь эмэгтэйчүүд байдаг талаар хэлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Google”, “Facebook”-ийн ажилчид жюү жицү бөхөөр хичээллэж байна  
Үзсэн: 1607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй