Шууд Chart

Аймгийн есөн харцага, есөн начин халз барилдана

2018-12-07 14:01:55

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” Дэвжээнээс санаачлан тус дэвжээний аймгийн харцага, начин цолтой бөхчүүдийн багийн барилдааныг зохион байгуулахаар болжээ.

Тус барилдаанд Өвөрхангай аймгийн харьяат есөн харцага, есөн начин оролцох бөгөөд чансаагаар хоёр багт хуваагдан өрсөлдөх аж.

Хоёр багийн гишүүд эсрэг багийн бүх бөхтэй тойргийн журмаар барилдаж, багийн гишүүдийн нийт даваагаар ялагчийг тодруулах юм.

Энэ барилдаанд ялсан баг цаашид аймгийн заан, арслангуудын багтай, улмаар улсын цолтнуудын багтай өрсөлдөх журмаар улам  сонирхолтойгоор өрсөлдөх ажээ.

Эхний барилдаан арванхоёрдугаар сарын 7-нд “Мөнхийн Үсэг” группын спорт танхимд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аймгийн есөн харцага, есөн начин халз барилдана  
Үзсэн: 1630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй