
Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна.
Цагдаагийн албаны эх сурвалжид дурьдсанаар Л.Пүрэвжав, М.Баяржавхлан нар өнгөрсөн долдугаар сарын 8-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баргужин" ресторантад архи ууж согтуурсан үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, рестораны эд зүйлийг эвдэж устган, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байна.
Тэднийг 2.785.720 /Хоёр сая долоон зуун наян таван мянга долоон зуун хорь/ төгрөгийн хохирол учируулсан гэж үзэн, буруутгасан бөгөөд цагдаагийн байгууллагаас хохирлоо барагдуулахыг шаардан, эрэн сурвалжилж эхэлжээ.
М.Баяржавхлан, Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна | ||
Үзсэн: 3024 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.