Шууд Chart

Дагестанчууд олимпийн медалийн тоогоор дэлхийд тэргүүлжээ

2018-12-13 14:06:27

"Бээжин-2008" олимпийн наадмын сэргээшийн шинжилгээг 2017 онд дахин шалгахад чөлөөт бөхийн 120 кг-ийн жинд аварга болсон Узбекистаны бөх Артур Таймазов сэргээш (туринабол, станозолол) хэрэглэсэн байсан нь тогтоогдсон билээ. Тэрбээр финалд Бахтияр Ахмедовыг ялж байсан юм.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шийдвэрээр Ахмедов олимпийн аварга болж, алтан медалийг нь энэ сарын 2-нд гардуулсан өгсөн. 

Ийнхүү тэр бөхийн нутаг Дагестанд чөлөөт бөхийн 19 дэх олимпийн алтан медалийг авч ирлээ.

Дагестан олимпийн алтан медалийнхаа тоогоор ОХУ-ын  төдийгүй дэлхийн бусад орны муж, хотуудаас тасархай тэргүүлдэг. Ахмедовоос гадна Загалав Абдулбеков, Владимир Юмин, Сайпулла Абсаидов, Магомедгасан Абушев, Хажимурад Магомедов, Бувайсар Сайтиев (гурван удаа), Мурад Умаханов, Адам Сайтиев, Мавлет Батыров (хоёр удаа), Сагид Муртазалиев, Ширвани Мурадов, Жамал Отарсултанов, Абдулрашид Садулаев болон Туркийн шигшээ багийн Рамазан Ирбайханов (Шахин), Азербайжаны багийн Шарип Шарипов гэсэн дагестан эрчүүд олимпийн наадмаас алтан медальтай эх орондоо эргэн ирж байлаа.

Хоёрдугаар байрт Хойд Осет-Алан орж байна. Энэ нутгийн бөхчүүд 14 олимпийн алтан медальтай. Үүнд Сослан Андиев (2 удаа), Арсен Фадзаев (хоёр удаа), Махарбек Хадарцев (хоёр удаа), Вадим Богиев, Давид Мусульбес, Хажимурат Гацалов, Сослан Рамонов болон Эльбрус Тедеев (Украин), Узекистаны өмнөөс барилдсан  Артур Таймазов (гурван удаа) нар багтаж байна. 

Цагтаа ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Гүрж улс олимпийн 9 алтан медальтайг Давид Цимакуридзе, Арсен Мекокишвили, Мириан Цалкаманидзе, Леван Тедиашвили (хоёр удаа), Лери Хабелов, Давид Гобежишвили, Реваз Миндорашвили, Владимир Хинчегашвили нар авчирчээ. 

Орон нутгийн хэмжээнд авч үзэхэд олимпийн алтан медалийн тоогоор Дагестан (19), Хойд Осетийн (13) дараа Америкийн Оклахома муж (12 олимпийн алтан медальтай) ордог байна. 

Харин улс орнуудын хувьд АНУ 50 олимпийн алтан медальтай тэргүүлж, ЗХУ (31), Турк (18), Япон (17), ОХУ (17) удаалдаг билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дагестанчууд олимпийн медалийн тоогоор дэлхийд тэргүүлжээ  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй