
Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулсан дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өчигдөр Монголын үндэсний олимпийн хорооны байранд боллоо.
Уг хуралд, Б.Баттулга, А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, Б.Батзориг, Ө.Ууганбаяр, А.Энхээ, Ц.Хосбаяр, З.Дүвчин, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Т.Сүхбаатар, Ц.Гантөгс, Ё.Бат-Дархан, Т.Энхтуяа, Б.Идэрсайхан, Ж.Дандар, Д.Гомбодорж, С.Мөнх-Дуулдах, П.Чулуунбаатар, Ш.Баянмөнх нар уригдаж оролцсон юм.
Тус хурлаар 2019 оны зургадугаар сард болох насанд хүрэгчдийн УАШТ-нд эрэгтэй, эмэгтэй жин тус бүрд түрүүлсэн бөхийг, ирэх жилийн намар Казакстан Улсын Астана хотод болох насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орноо төлөөлүүлэн зодоглох эрхийг олгохоор боллоо. Эл шийдвэр нь, ирэх оны УАШИ-ий өрсөлдөөнийг улам ширүүн болгож буйгаараа онцлог юм.
МЧБХ сүүлийн хоёр жилд ДАШТ-нд эх орноо төлөөлөн барилдах тамирчдыг сорилгоор тодруулж ирсэн. Энэ нь дасгалжуулагчдын үзэж буйгаар учир дутагдалтай байж, шигшээ багийн амжилтад сөргөөр нөлөөлсөн гэж үзэн дээрх шийдвэрийг эцэслэн гаргасан аж.
Мөн шинэ оны эхээр ОХУ-ын Красноярск хотод зохион байгуулагдах олимпийн хошой, дэлхийн зургаан удаагийн аварга, ЗХУ-ын нэрт бөх Иван Ярыгины нэрэмжит бага дэлхийн аварга гэгддэг “Алтан-Гранпри” тэмцээн болох бөгөөд өнөөдрийн хурлаар тус тэмцээнд оролцох эрэгтэй багийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгохыг шийдлээ.
Ингэхдээ жин тус бүрийн чансааны эхний гуравт эрэмбэлэгдсэн тамирчдыг улсаа төлөөлж зодоглуулахаар болжээ.
УАШТ-д түрүүлсэн бөх ДАШТ-д өрсөлдөнө | ||
Үзсэн: 1409 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.