![](/uploads/201812/news/thumb/c01cb7e5e3286642f7fe32baf8ade881_x3.jpg)
Нэр: Хөндлөнгийн Аудитын үйлчилгээ үзүүлэх байгууллага, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тухай
Монгол Улсын Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасны дагуу Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн 2018 оны санхүүгийн тайлан, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд аудит хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Сонирхсон байгууллага, аж ахуйн нэгжүүд дараах материалуудыг бүрдүүлж, 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 12:00 цагаас өмнө МҮОНРТ-ийн байр, Үндэсний зөвлөлийн ажлын албанд битүүмжлэн ирүүлнэ үү.
Үүнд:
- Компаний танилцуулга
- Мэдүүлэгээ ирүүлж буй аж ахуй нэгж нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл /Том татвар төлөгч аж ахуйн нэгж, Монгол улсад хэрэгжиж буй олон улсын төсөл хөтөлбөр, гадны хөрөнгө оруулалттай байгууллагад хийж байсан аудитын ажлын туршлага гэх мэт…/
- Аудитын хөтөлбөр /Хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр ямар ажлуудыг хийж гүйцэтгэх талаарх ерөнхий төлөвлөгөө/
- Ажилтнуудын анкет болон Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарууд
- Компаний 2016, 2017 оны аудит хийгдсэн тайлан
- Үнийн санал
Шаардлага:
- Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуй нэгж нь бусад хувь хүн хуулийн эдтгээдтэй түншлэлийн хэлбэрээр оролцохыг зөвшөөрөхгүй.
Холбогдох мэдээллийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албаны 11-364719, 11-300995 утаснаас лавлана уу.
МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
Санхүүгийн тайлан, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд аудит хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна | ||
Үзсэн: 1957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.