Шууд Chart

Эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангиллын тэмцээнийг хамтатгах шийдвэр гаргажээ

2018-12-27 11:48:22

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2018 оноос эхлэн сонгомол барилдаан, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн өөр тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгосон билээ.

Тэгвэл ДБНХ арванхоёрдугаар сарын 24-нд болсон хурлаар шинэ журмыг баталж, 2019 оны дэлхийн чансааны оноо олгох чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангиллын тэмцээнийг хамтатгах шийдвэр гаргажээ.

Ингэснээр Иван Ярыгины “Алтан Гранпри” (I.24-27), Дан Коловын нэрэмжит ОУТ (II.28-III.03), Сассаригийн ОУТ (V.24-25), Яшар Догугийн нэрэмжит ОУТ (VII.12-14)-д дэлхийн чансааны оноо олгохоор болоод байна.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд нэг улсаас нэг жинд гурав тамирчин оролцуулдаг. Дээрх тэмцээнүүдэд түрүүлсэн бөх найм, мөнгө зургаа, хүрэл дөрөв, тавдугаар байр хоёр оноо цуглуулахаас гадна оролцогчийн тоог харгалзан оноо нэмж олгодог юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангиллын тэмцээнийг хамтатгах шийдвэр гаргажээ  
Үзсэн: 887 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй