
АНУ-ын “Мөрөөдлийн медалийн сан” (LDMF)-гаас 2018 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа нийт 350 мянган ам.доллараар урамшуулжээ.
Будапештийн дэвжээнд АНУ-ын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл, эмэгтэй бөхчүүд нэг алт, нэжгээд мөнгө, хоёр хүрэл, сонгомол бөхийн тамирчид нэг мөнгөн медаль хүртэж, нийт 350 мянган “ногоон” гардсан нь дэлхийн аваргын дээд амжилт.
Сэм авгын бөхчүүд “Рио-2016” олимпийн наадмаас 600 мянгыг хүртэж байсан нь олимпийн наадмын рекорд байлаа.
“Мөрөөдлийн медаль сан” нь олимпийн наадмын аваргыг 250, мөнгө 50, хүрэл 25, ДАШТ-ий эхний гурван байрыг 50, 25, 15 мянган ам.доллараар шагнадаг юм.
“Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз замналынхаа турш нийт 480 мянган “ногоон” авснаар тэргүүлдэг бол “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Кайл Снайдер (375000 $), Хелен Марулис (365000 $), “Лондон-2012” олимпийн аварга Жейк Вернер (265000 $), дэлхийн дөрвөн удаагийн аварга Аделине Грей (180000 $) айрагддаг.
Тус сан нь 2009 онд байгуулагдсан бөгөөд 10 жилийн хугацаанд 2.5 сая ам.долларыг бөхчүүдэд зарцуулжээ.
Сэм авгын бөхчүүдийг 350 мянган ам.доллараар урамшуулжээ | ||
Үзсэн: 1859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.