2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 84,533,719,250 төгрөгийн үнийн дүн бүхий 117,499,858 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 3 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байлаа. Үүнээс "Жинст Увс" ХК (JIV+14.64 хувь) болон "Монинжбар" ХК (MIB+14.44хувь) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU -13.04 хувь) болон "Монгол Базальт" ХК (MBW -6.19 хувь) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хоёрдогч зах зээлийн хувьцааны багцын арилжаагаар 117,175,348 ширхэг үнэт цаасыг 84.3 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 3.97 хувиар өсч 21466.76 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,508,040,934,966.89 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.