Шууд Chart

Хацү башё энэ сарын 13-нд Токио хотод эхэлнэ

2019-01-02 09:24:43

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё нэгдүгээр сарын 13-нд Токио хотод эхэлнэ. Уг башёд их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд болон Кисэносато нар барилдана.

Дээрх аваргуудын хувьд өнгөрөгч арваннэгдүгээр сарын башёг бэртлийн улмаас өнжсөн билээ. Мөн озэки Такаясү, Гоэйдо, Гүржийн бөх Точиношин болон сэкивакэ Такакейшёо, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын зэрэг өндөр цолтон бий.

Дээд зиндаанд аваргуудаас гадна Ичиножёо А.Ичинноров, Таканоива А.Баасандорж, Чёошёома Г.Мөнхсайхан нарын зэрэг Монгол бөхчүүд барилдана.

Жюүрёод Дайшёохо Р.Шижижрбаяр, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд, Араваши Э.Дөлгөөн, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар барилдах бөгөөд тодруулбал 24 Монгол бөх хүч үзэхээр болжээ.

2019 оны эхний башё нэгдүгээр сарын 13-27-нд Токио хотод болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хацү башё энэ сарын 13-нд Токио хотод эхэлнэ  
Үзсэн: 2247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
хэхэхэ [127.0.0.xxx] 2019-01-02 12:04
тэр ард Ичинноров ( Аса-гын хэлдгээр Ичээний-жоо гээд) гээд сүр сүлдгүй баастай гүзээ зогсож байгаагий нь хар даа цүү цүү цүү
СУМО СОНИРХОГЧ [127.0.0.xxx] 2019-01-02 11:59
БААСАНДОРЖ ЧИНЬ ЗОДОГ ТАЙЛАХ БОЛСОН ГЭЭГҮЙ БИЛ ҮҮ???

Бидэнтэй нэгдээрэй