Шууд Chart

Долоон компанийн хувьцааны ханш өсчээ

2019-01-05 11:04:51

2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 48,541,660 төгрөгийн үнийн дүн бүхий 143,491 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Сүү" ХК (SUU+1.86%) болон "Монгол Базальт" ХК (MBW+1.76%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нийслэл өргөө" ХК (NUR-15%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL -8.33%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.22 хувиар өсч 21713.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,541,843,528,286 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Долоон компанийн хувьцааны ханш өсчээ  
Үзсэн: 898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй