
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл, дэлхийн аварга Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Сэлэнгэ аймагт болж буй тэмцээнд шавь нартайгаа очсон ч -90 кг-ын жинд барилдан финалд шалгарч “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Мөнхжаргалд цаг дуусахаас таван секундын өмнө цэвэр ялагдлаа.
Х.Цагаанбаатар сүүлийн жилүүдэд дасгалжуулагчийн албанд шилжиж өнгөрсөн оноос эхлэн Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх “Эрч” спорт хороонд ажиллах болсон.
Энэ жил 34 настай тэрбээр “Афин 2004” олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж, Монголын жүдочдын медалийн буухиаг үргэлжлүүлсэн. Мөн 2009 оны ДАШТ-д түрүүлж, 2010 онд хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр хамгийн сүүлд 2015 онд Казахстаны Астана хотод болсон ДАШТ-ээс багийн төрлөөр хүрэл медаль хүртсэнээс хойш багшийн албанд шилжсэн. Тэгвэл энэ жил дахин жүдогийн татамид гарлаа.
Х.Цагаанбаатар 2018 онд Индонезид болсон Азийн наадамд самбо бөхийн 90 кг-д барилдсан юм.
Сэлэнгэ аймагт болж буй жүдо бөхийн УАШТ өнөөдөр өндөрлөнө.
Х.Цагаанбаатар УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 1294 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.