
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт болж өндөрлөлөө.
Энэ жилийн УАШТ-д үндэсний бөхийн спортоор дагнан барилддаг бөх нэлээн их барилдсан. Тэгвэл “Таван Богдын бүргэдүүд” дэвжээний бөх, улсын начин Бердимумаратын Серик -100 кг-ын жинд түрүүлж улсын аварга болов. Тэрбээр 2017 онд улсын их баяр наадамд улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж, улсын цолонд хүрч байсан юм.
Б.Серик энэ жилийн жүдо бөхийн УАШТ-ийг сонирхолтой болгож, улсын аварга хэмээх эрхэм цолтойгоор шилдгүүдийн эгнээнд багтав. Хэдийгээр хоёр жилийн өмнө хүрэл медаль хүртэж байсан ч энэ жил аварга болж, томоохон тэмцээнд өрсөлдөх боломжоо нээлээ.
Мөн +100 кг-ын жинд “Эрч”-ийн О.Цэцэнцэнгэл аварга болж, хүнд жинд шинэ аваргууд төрөн гарлаа.
Энэ жилийн УАШТ-д олимпийн хүрэл, дэлхийн аварга Х.Цагаанбаатар 90 кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн юм.
Тэмцээний дүнг танилцуулья:
Эмэгтэй 70 кг
- Ц.Батцэцэг /Эрч/
- А.Оюунгэрэл /Хангарьд/
- С.Лхагвадулам /Сүлд/
- М.Даваасүрэн /Боржин/
-78 кг
- О.Мөнхцэцэг /Сүлд/
- Ш.Сэржмядаг /Алдар/
- Б.Сайнбуян /Хүч/
- Г.Долгорлхам / Сүлд /
+78 кг
- Э.Гандиймаа /Хилчин/
- А.Адьяасүрэн /Хүч/
- Б.Мөнхтуяа /Хилчин/
- М.Ууганжаргал /Женко/
Эрэгтэй 81 кг
- О.Ууганбаатар /Сүлд/
- Б.Гаажадамба /Женко/
- Б.Алтансүх /Хурд/
- Ц.Жанлавцогзол /ДЛЖ/
90 кг
- Э.Мөнхжаргал /Сүлд/
- Х.Цагаанбаатар /Эрч/
- Д:Сандуйжав /Алдар/
- Н.Баатархүү /Эрч/
-100 кг
- Б.Серик /Сүлд/
- Д.Цэрэнням /Хилчин/
- Г.Алтанбагана /Алдар/
- Г. Түвшинжаргал /Хилчин/
+100 кг
- О.Цэцэнцэнгэл /Эрч/
- Б.Тэмүүлэн /Женко/
- С.Бат-Орших /Жүдо академи/
- Х.Цогтгэрэл /Алдар/
УАШТ-ий шилдэг эрэгтэй жүдочоор ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, шилдэг эмэгтэй жүдочоор Баянхонгор аймгийн тамирчин "Буэнос Айрес-2018" хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам нар тодорчээ.
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий дүнг танилцуулж байна | ||
Үзсэн: 1965 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.