Шууд Chart

Шинэ үндсэн хууль батлагдсаны ойд зориулсан барилдаан маргааш Орхон аймагт болно

2019-01-10 17:00:59

Шинэ үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан барилдааныг аймаг, сумдад шил дараалан зохион байгуулж байна. “Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан 64 бөхийн барилдаан” Орхон аймагт нэгдүгээр сарын 11-нд болохоор болжээ.

Тус барилдаанд аль ч аймаг, сумын бөхчүүд зодоглох боломжтой. Харин Орхон аймагт ажиллаж амьдардаг, тус аймгийн харьяат бөхчүүд энэхүү барилдаанд амжилттай барилдвал чансааны оноо нэмэгдэх юм.

Орхон аймгийн Үндэсний бөхийн холбоо тус аймагт жилийн турш зохиогддог барилдаанд барилдсан амжилтаар чансаа гаргаж, оны сүүлд “Чансаа өндөр бөхчүүдийн барилдаан”-ыг зохион байгуулдаг уламжлалтай. “Шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан барилдаан”-аас Орхон аймгийн бөхчүүдийн 2019 оны чансаа тооцогдож эхэлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шинэ үндсэн хууль батлагдсаны ойд зориулсан барилдаан маргааш Орхон аймагт болно  
Үзсэн: 1284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй