Шууд Chart

Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлэв

2019-01-14 09:34:48

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өчигдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо.

Уг барилдааны нээлтэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны ерөнхийлөгч Ж.Гомбожав, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, албаны бусад хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглов.

Энэхүү барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихийн Хангай найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, “Хемон” констракшн ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэлээ.

Харин их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Д.Анар,

Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн  амжилттай барилдаж, дунд шөвөгт шалгарсан улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага М.Бадарч, улсын начин Ч.Хөхчирэнгэр нарт шагнал гардуулсан юм.

Ийнхүү уншигч танаа тус барилдааны талаарх гэрэл зургийг хүргэе. 



























































































Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлэв  
Үзсэн: 1928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-16 19:11
Batsuuri gej munag ym ter uuriigee umuurch yarisan yariag unshsan durgui hurmeer bi yah gej uuchlalt guih estoi ym ch geh shig uuchlalt guigaad chi muu l lav bhgui bsan amigui mah avch shidej bga ym shig shidchiheed maraalgui muuhai munhag hun

Бидэнтэй нэгдээрэй