Шууд Chart

Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр З.Энхболд томилогджээ

2019-01-14 11:50:10

Монголын жүдо бөхийн холбоо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, томилгоо хийжээ. Тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд томилогджээ.

Ийнхүү тэргүүн дэд ерөнхийлөгч ирэх 2020 оны Токиогийн олимпийн наадамд жүдо бөхийн холбооны багаа ахалж оролцох юм байна.

Жүдо бөхийн холбооны тэргүүн тэт ерөнхийлөгчөөр сонгогдсон З.Энхболдын намтар:

  • 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
  • 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик телемеханикийн инженер мэргэжлээр
  • 1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2004 онд АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
  • 1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр
  • 1989-1991 онд “Монел” фирмд инженер
  • 1991-1993 онд “Эрэл” ХХКомпаний захирал
  • 1993-1996 онд “Интер” ХЭАА ХХКомпанид захирал
  • 1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга
  • 1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх
  • 2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга
  • 2005-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан юм.

Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд 2017 оны долдугаар сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэж Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад байрших намтартаа дурджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр З.Энхболд томилогджээ   
Үзсэн: 1739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй